“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүллээ

347
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, МХЕГ,ЦЕГ, ОБЕГ,“Таван толгой түлш” ХХК,бусад байгууллагахамтрансайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх заавар, аюулгүй ажиллагааг хангахаар“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүллээ.

“Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайаян12 дугаар сарын 15 хүртэлугаарын эрсдэлих, өвлийн бэлтгэл хийххугацаанд үргэлжилнэ.

Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх,угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлийн түвшний63 600гаруйайлынугаар мэдрэгчид дохиолол суурилжХэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болжээ.Мөн монгол инженерийн зохион бүтээсэн яндан хөөлөхавтоматтехнологийг нэвтрүүлж, айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг дахин боловсруулах боломжтой болжээ.

Өнгөрсөн жилээс “Яндангаа хөөлье” аян зохион байгуулж, яндан хөөлөх зааварчилгаа,бусад зөвлөмжийг гэр хорооллын айл өрх бүрд хүргэснээругаарын хийн хордлогын дуудлагын тоо эрс багасаж,иргэдийн яндангаа зөв хөөлөх, зуух пийшингийн бүрэн байдлыг хянах, засах, зөв ашиглахтай холбоотой мэдлэгийг сайжруулсан байна.

2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 онд 350 гаруй өрхийн 786 хүн,энэоны 9 сарынбайдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарт өртсөн нь өмнөх оны мөн үеүдийнхтэй харьцуулахад багассан үзүүлэлт юм.

Аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндан хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчтэйхолбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн айл өрхийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлнэ.Мөнхотын төвийнзарим хороодыг жишиг байдлаар сонгон авч,сайжруулсан түлшний үнсний хаягдлыг барилгын материал болон зам талбайд дахин ашиглахаартуршихаж.    

Засгийн газраасагаарын бохирдлыг багасгахад анхаарч 2019 оноос нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр хангаж байгаа.ИнгэснээрУлаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодис ялангуяа тоос, тоосонцорын хэмжээ 40-50 хувиар багаслаа. Мөн нийслэлийн зүүн бүс Налайх дүүрэгт сайжруулсан түлшнийхоёрдахь үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.