Канадын төлөөлөгчдийн айлчлалын сүүлийн уулзалт боллоо

239
 Канадын техникийн туслалцааны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээний гурав дахь айлчлалын сүүлийн уулзалт боллоо.
      Уулзалт өчигдөр(2023.10.04) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Канадын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кирил Иорданов болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Н.Отгончимэг, А.Отгонцэцэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нар оролцов.
 

 
      Төсөл хэрэгжүүлэгч талууд энэ удаагийн айлчлалын үр дүнг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагаагаа тодорхойллоо. Ийнхүү төслийн үйл ажиллагаанд харилцан амжилт хүссэнээр айлчлалын сүүлчийн уулзалт өндөрлөв.
 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.