Сэтгүүлч, Канадын эксперт, шүүхийн гурвалсан уулзалт боллоо
Канадын техникийн туслалцааны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Канад Улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков нар Монгол Улсад гурав дахь удаагаа айлчлаад буй юм.
Төлөөлөгчид өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн сахилгын хорооны гишүүд, Ийгл телевизийн сэтгүүлч Г.Улсболд, Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Цолмон, Ай войс(ivoice) сайтын сэтгүүлч С.Отгонсүрэн, Мпрэсс(Mpress) сайтын сэтгүүлч О.Ариунбилэг, Өдрийн сонины сэтгүүлч Б.Энхзаяа, Айсий(isee) сайтын сэтгүүлч Б.Батчимэг болон зарим шүүхийн олон нийттэй харилцах чиг үүргийн албан хаагчтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Шүүхийн мэдээлэл, харилцаа” сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм. Мөн Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Мэри Моро “Шүүхийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх арга зүй ба орчин үеийн хандлага” сэдвээр товч мэдээлэв.
Үргэлжлүүлэн оролцогчид олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүх, шүүх хуралдааныг мэдээлэх талаар санал, мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр Канад Улсад шүүхийн мэдээллийг түгээхдээ “Хэвлэл мэдээллийн хөтөч”-ийг баримталдаг тухай сонирхуулж байсан. Харин шүүгчийн ажил нарийн эмзэг тул зургийг ил нийтлэхийг зөвшөөрдөггүй тухай дурдсан нь манай улстай адил төстэй байлаа.
Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн гол зорилтуудын нэг нь олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад төслийн хүрээг өргөжүүлэн, шүүхийн мэдээллийг түгээх талаар харилцан туршлага солилцох боломж бүрдүүлэх алсын хараатай байгаагаа илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс