“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийг шүүхийн хүрээнд хэлэлцэж байна

394
    Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх 10 жилд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төслийг тодорхойлсон.
 
           “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийг танилцуулах, төслийн талаар санал авах хэлэлцүүлэгт өнөөдөр(2023.06.16) анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга, албан хаагч нар танхимаар болон цахимаар оролцож байна.
 

 
        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нээж хэлсэн үгэндээ “Санал авах хэлэлцүүлгийг даваа гарагт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дунд зохион байгуулсан. Энэ үеэр чухал, ач холбогдолтой саналууд гарч байсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг мөн үр дүнтэй болж өнгөрнө гэж найдаж байна. Оролцогчдод амжилт хүсье.” гэв.
 
      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг нар баримт бичгийн төслийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэж байна.
 
  
 
        Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжийг боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэсэн байдаг.
 
 
                                                                                        Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.