Канад Улсын төлөөлөгчид дахин айлчилж байна

184
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Канад Улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга ноён Олег Шаков нарыг 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр хүлээн авлаа.
      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон ажлын албаны төлөөлөл оролцож, “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
 
 
     Төлөөлөгчид төслийн хүрээнд ийнхүү гурав дахь удаагаа айлчилж буй юм. Төсөл 2022 оноос эхлэн төлөвлөсөн хугацаандаа дараах таван чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлж, энэ оны гуравдугаар сард хоёрдох удаагийн айлчлалаар ажлаа дүгнэхэд, хангалттай үр дүн гарсан тухай дурдаж байлаа. Үүнд:
 
1) Шүүхийн тогтолцоонд жендерийн мэдрэмжийг нэвтрүүлэх стратеги боловсруулах
2) Ёс зүй, жендерийн тэгш байдал, мэргэжлийн зан үйлтэй холбоотой шүүгчдийн хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх
3) Гол оролцогч талуудад жендерийн мэдрэмжийг шүүхийн тогтолцоонд нэвтрүүлсэн арга барил, туршлагын талаар танилцуулах
4) Олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хүний нөөцийг хөгжүүлэх
5) Олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд нэвтрүүлсэн арга барил, туршлагыг гол оролцогч талуудад танилцуулах.
 
      Ийнхүү төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж, дараагийн ажлуудыг төлөвлөөд буй юм.
 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.