Канад улсын Элчин сайд Кэтрин Ивкофд хүндэтгэл үзүүллээ

296
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кэтрин Ивкофтой 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр уулзлаа.
 

 
      Энэ үеэр хатагтай Ивкофд Монгол Улсын шүүхийн шинэтгэл, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг” гардуулав.
 
     Мөн Канад Улсын холбооны шүүхийн комиссарын албатай хамтран хэрэгжүүлсэн “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төсөл сунгагдсантай холбогдуулан төслийн хүрээнд хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 

 
 
     Уулзалтад Канад улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн ажилтан Б.Оюунбилэг, ШЕЗ-ийн ГХМХАГ-ын ахлах мэргэжилтэн Б.Сугармаа нар байлцав.
 
 
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.