Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

402
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Отгонцэцэг, Л.Энхбилэг нар өнөөдөр Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтулга, Ц.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх захирал М.Наранчимэг нарыг хүлээн авч уулзлаа.
 

 
       Уулзалтаар шүүхийн байр, шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал, нийгмийн тулгамдсан асуудлын талаар болон шүүгчийн ёс зүйн хөтөч, гарын авлага боловсруулах, шүүхийн ёс зүйн зөвлөх хороо байгуулах, нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлэлтийн явц зэрэг тодорхой сэдвээр санал солилцсон юм.
     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх 10 жилд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлж, “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөл боловсруулж, олон нийтээс санал авч байгаагаа танилцууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд шүүхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зорьж буйгаа хэлээд бодлогын төсөлд саналаа идэвхтэй ирүүлэхийг хүсэв. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр болон олон нийтэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. 
    Уулзалтын төгсгөлд иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд шүүгчдийн манлайлал чухал болохыг онцлоод энэ чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.  
 
 
                                                                                               Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.