Соёлын өвийг хамгаалах Азийн стандартыг бий болгохыг уриалжээ

344

Соёлын өвийг хамгаалах Азийн стандартыг бий болгохыг уриалжээ

 

Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах үндэсний товчоо, Шаанси мужийн захиргаа хамтран зохион байгуулсан “Азийн соёлын өвийг хамгаалах холбооны хурал” 4-р сарын 25-нд тус улсын Шаанси мужийн Ши Ань хотод нээгдэж, хурлаар Азийн соёлын өвийг хамгаалах холбоо албан ёсоор байгуулагдсаныг зарласан билээ.
 
сонин mn
Энэ удаагийн хурал нь тус холбоог үүсгэн санаачилснаас хойш зохиогдсон анхны өргөн цар хүрээтэй дээд хэмжээний хурал юм.
Шинжлэх ухаан технологийн инновацид анхаарал ханджжлу, дижитал технологи ашиглан соёлыг өвийг хамгаалах, ашиглахаа эрчимжүүлж, судалгааны чиглэлд хамтран ажиллах, тодорхой лабораторийг хамтран байгуулахаар дамжин бүх талын харилцаа солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, Азийн соёлын өвийн хамгаалалтын гол тал, хүндрэл бэрхшээлтэй хийгээд түгээмэл шинжтэй асуудлыг хамтдаа шийдвэрлэж, соёлын өвийг хамгаалах Азийн стандартыг бий болгох нь зүйтэйг Азийн олон оронд хандан уриалжээ. “Азийн соёлын өвийг хамгаалах холбооны Ши Аний тунхаглал”-ыг тус хурлаар гаргасны зэрэгцээ мөн Торгоны замын археологийн хамтын ажиллагааны судалгааны төвийг нээсэн байна.
 
 
Н.Уртнасан
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.