Олон талт залуучуудын хэрэглээ
Залуу хэрэглэгчид хэрэглээний чадавхийг идэвхжүүлж, хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгон шинэ хэрэглээний гол хүч боллоо. Тэд шинэ зүйлд мөнгө зарцуулж байдаг. Тэд илүү эрүүл, ногоон хэрэглээг сонгодог.
Энэхүү хэрэглээний шинэ шинж чанар, шинэ эрэлт хэрэгцээ нь залуу үеийнхний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг илэрхийлээд зогсохгүй, хэрэглээний зах зээлд шинэ боломж, сорилтуудыг авчирч, эдийн засгийн чансаатай хөгжилд шинэ түлхэц өгч байгаа юм.
Бүх Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт спортын 12 дугаар наадмын арга хэмжээний үеэр залуучууд будагтай сэнс үзүүлж байна
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ХҮ ЧАО
2024 оны "Хос 11" борлуулалтын тоо баримтаас харахад дижитал технологид тулгуурласан хэрэглээний хэв маяг аажмаар залуучуудын худалдан авах шийдвэрт нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь залуу үеийнхний хэрэглээний үзэл баримтлалын өөрчлөлтийг тусгаад зогсохгүй Хятадын хэрэглээний зах зээлийг чимээгүйхэн өөрчилж, зах зээлийг хувийн тохиргоо, туршлага, технологид түлхүү анхаарсан чиглэл рүү түлхэж байна.
Таашаал авах хэрэглээ нэмэгдсээр
Jellycat бол Их Британиас гаралтай тоглоомын брэнд бөгөөд сүүлийн жилүүдэд зах зээлд маш хурдан борлуулагдах болсон. Хэдийгээр үнэ ханш нь хямд биш ч хэрэглэгчид маш их худалдан авсаар байна.
Хятадын Хэрэглэгчдийн Нийгэмлэгээс гаргасан Хятадын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах 2023 оны тайланд эдийн засгийн үр ашгийг хөөцөлдөхийн хамт хэрэглээний чөлөөтэй хандлага нь залуу үеийн хэрэглэгчдийн шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна гэж онцолжээ.
Хурдан хэмнэлтэй амьдралд олон хүмүүс стрессээ тайлж, амьдралынхаа чанарыг сайжруулахын тулд хоббигоороо юм худалдаж авдаг.
Хятадын барууны хүүхэлдэйн киноны соёлын 16 дахь наадамд хүүхэлдэйн кино сонирхогчид
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ВАН ЧЮАНЬЧАО
Энэхүү "Сошиал+хэрэглээ" загвар нь бага багаар залуучуудын нийгмийн амьдралын нэг хэсэг болж байна. 23 настай төгсөх ангийн оюутан Жөү Мөхай олон нийтийн сүлжээнээс хайсаар байгаад түүх соёлын хамгийн алдартай газруудаар очдог. Нэг амралтын өдрийн үдээс хойш тэрээр Бээжингийн эртний архитектурын музейд очиж, дээвэр дээрх гоёмсог хээ угалзыг харж, эртний гар урчуудын ур ухааныг бие сэтгэлээр мэдэрдэв. Тэрээр энэ дурсамжаа үлдээхээр шийдсэн тул энд ирсэн өөр нэг охиноор зургаа даруулж, түүнд мөнгө төлжээ. Энэ мэт бага төлбөрөөр зургаа авахуулах нь мэргэжлийн гэрэл зургийн өндөр өртгийг хэмнээд зогсохгүй шинэ найз нөхөдтэй болох боломжтой байдаг.
Бээжин хотын Шичэн дүүргийн Интао гудамжны 27 тоотод байрлах "Рүюань" гар урлалын дэлгүүр өөрийн эрхгүй халуун дулаан санагддана. Хаалгыг онгойлгоход урт модон ширээн дээр дулаахан шар гэрэл тусаж, мод, цаасны үнэр үл мэдэг үнэртэнэ. Дэлгүүрт янз бүрийн хэмжээ, хэлбэр дүрс бүхий олон төрлийн тансаг ордны дэнлүү байдаг. Ойролцоох зандан модон шүүгээн дээр цаасан хайчилбар, гараар будсан дэвүүр, хатгамалтай дугуй хэлбэртэй дэвүүр зэрэг гар урлалын зүйлсийг байрлуулсан нь сонин содон бөгөөд халуун дулаан уур амьсгал бүрдүүлжээ.
Сүүлийн жилүүдэд “Үндэсний түрлэг”, “Үндэсний хэв маяг” залуусын дунд трэнд болж байна
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ИБӨ
Уламжлалт хэрэглээнээс ялгаатай нь эдгээр хэрэглээний шинэ хувилбарууд нь үр дүнд биш харин үйл явцад илүү анхаардаг. Дэлгүүр нь төрөл бүрийн багц цэсийг санал болгодог. Дэлгүүрийн эзэд бичиж зурах арга барилыг тэвчээртэй зааж, хятад зургийн номыг лавлагаа болгон өгч, найруулга, сойз, өнгө зохиох арга барилыг дэлгэрэнгүй тайлбарлана. Энэхүү гайхалтай туршлага нь хэрэглэгчдэд уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг мэдрэх боломж олгодог.
Өнөө үед улам олон бизнес эрхлэгчид өвөрмөц туршлагыг бий болгох замаар залуу хойч үеийнхэнд анхаарал хандуулж байна. Ирээдүйн хэрэглээний зах зээл нь зөвхөн барааны худалдааны газар байхаа больсон, харин солилцоо, соёлын бүтээлийн платформ болсон.
Технологи, оюун ухаанаар ая тухтай байдлыг мэдэрч байна
Өглөө эрт нарны гэрэл хөшигний завсраар өрөөнд тусна. 1995 оноос хойш төрсөн Хаотянь орон дээр хэвтээгээрээ:
- Шяо Ай, хөшгөө татаарай гэж хэлэнгүүт хөшиг аажмаар сөхөгдөж, нарны гэрэл өрөөг гийгүүлэв. Тэгээд:
- Шяо Ай, агааржуулагчаа 26 хэм болгочих гэж хэлэнгүүт агааржуулагч нь тав тухтай температурт автоматаар тохируулагдан ухаалаг гэрийн төхөөрөмжөөр үйлчлүүлсэн шинэ өдөр эхэллээ.
Гуандүн мужийн Шаньвэй хотын Жэлан гудамжны далайн эрэг рүү харсан интернетээр алдартай кофе шопод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуус зочилдог.
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖЯН ХҮНЖИН
Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд аажмаар залуучуудын амьдралд орж ирж байна. Ухаалаг чанга яригч, ухаалаг хаалганы түгжээ, ухаалаг гэрэлтүүлгийн системийн алийг нь ч эдгээр дуут команд, эсвэл гар утасны программаар хялбархан удирдах боломжтой. Хаотянь:
- Би гэртээ ирээд гэрлээ асааж, агааржуулагчын температурыг гараар тохируулдаг байсан. Харин одоо ганц үг хэлээд л бүх зүйл шийдэгдэнэ. Ухаалаг төхөөрөмж миний өмнөөс үүнийг гүйцэтгэж байна. Энэ амьдралын хэв маяг надад хувийн туслахтай болсон юм шиг л санагддаг.
Сүүлийн жилүүдэд ухаалаг технологи хурдтай хөгжиж, бүтээгдэхүүний үнэ аажмаар буурч байгаа энэ үед залуучууд технологийн хэрэглээний гол хүч болоод байна.
Шинэ технологи тасралтгүй бий болж, шинэ хэрэглээг бий болгон хэрэглээний хувилбарууд, хэрэглээний арга, хэрэглээний туршлагыг иж бүрэн шинэчлэхэд түлхэц өгч байна. Ухаалаг гэр, ухаалаг өмсөж зүүх төхөөрөмж, камерын төхөөрөмж, хиймэл оюун ухаан зэрэг хөгжиж буй технологийн бүтээгдэхүүнүүд аажмаар залуучуудын хэрэглээний арга барил, амьдрах дадал зуршил нь болж байна.
Программист Жан Юань фитнесс сонирхогч бөгөөд бүтэн жилийн турш бугуйндаа ухаалаг цаг зүүдэг. Энэхүү цаг нь түүний дасгалын мэдээллийг бүртгээд зогсохгүй зүрхний цохилт, цусны даралт, нойрны чанарыг цаг алдалгүй хянадаг. Жан Юань:
- Энэ цаг миний эрүүл мэндийн менежер болж буй бөгөөд өдөр бүр дасгал хийж, ус уухыг сануулж, миний нойрны мэдээлэлд үндэслэн сайжруулах зөвлөмж өгдөг гэж хэллээ.
Үүний зэрэгцээ зөөврийн гэрэл зургийн төхөөрөмж залуучуудын дунд түгээмэл болсон. DJI Pocket3 гэх зэрэг жижиг видео бичлэгийн төхөөрөмжүүд нь өндөр нягтралтай зураг, видео авахаас гадна, ухаалаг горимоор нэг товшилтоор бүтээлч контент үүсгэж, аялах, амьдралаа бичих дуртай залуусын дуртай бүтээгдэхүүн болж байна.
Залуучуудын хэрэглээний үзэл баримтлал өөрчлөгдсөн нь зах зээлд шинэ боломж, сорилтуудыг авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.Залуу хэрэглэгчдийн хувьд тэдний хэрэглээний хандлага аажмаар төлөвшиж байна. Тэд хэрэглээний шийдвэр гаргахдаа зардал мөнгөө хэмнэхэд анхаарлаа хандуулдаг. Гэсэн хэдий ч илүү оновчтой хэрэглээг чухалчилж, цагийн урсгалыг сохроор дагахаас зайлсхийж, тогтвортой хэрэглээний хэв маягийг бий болгохыг дэмжиж байна.
Зохиогч: | Е ШЯОНАНЬ ВАНЦҮН |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | paper.people.com.cn |