Хилийн зурваст хадлан хадах зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөллөө

10

Хилийн зурваст хадлан хадах зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөллөө

 

Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин Монгол болон гадаад улсын иргэд хадлан хадах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан. Уг мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаас үүрэг болгосон.

Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогджээ. Тиймээс зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөллөө.

Мөн хариуцлага алдсан Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөв.

Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох чиглэлийг ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд өгч, үүрэг болгов.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.