Үндэсний үйлдвэрлэлийн нисэх онгоц хөрш орноо зорилоо

19

Air China компанийн C909 нисэх онгоц CA757 дугаараар Хөх хотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудлаас 2025 оны 07-р сарын 01-ний өглөөний 08:05 цагт хөөрч, нэг цаг гаруйн дараа Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардав. Тус нисэх онгоц нь Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд CA757/8 дугаараар долоо хоногт долоон удаа нислэг үйлдэх юм. Энэ нь Хятадад үйлдвэрлэсэн нисэх онгоцны олон улсын арилжааны нислэг үйлдэх бас нэгэн шинэ үе шатыг нээж байгаа төдийгүй, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад нээлттэй, өндөр түвшинд үйлчлэхэд орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд эрчимтэй хамтран ажиллаж буй тод жишээ болсон юм.

Олон улсын нислэгт тэнцэх чадварын стандартын дагуу бие даан бүтээгдсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй Хятад улсын анхны дунд болон богино зайн турбо сэнстэй бүс нутгийн шинэ агаарын тээврийн C909 /ARJ21/ онгоц 2016 оны 06-р сарын 28-ны өдөр анхны нислэгээ үйлдсэн юм.

07-р сарын 01-ний өдөр. C909 нисэх онгоцны Хөх хотоос хөөрч Улаанбаатарт газардав

Сүүлийн жилүүдэд C909 нисэх онгоц маршрутын сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж, цар хүрээ нь өргөжин тэлсээр ирсэн байна. Одоогоор 166 агаарын хөлөг зах зээлд нийлүүлэгдэж, 700 гаруй чиглэлд нислэг үйлдэж, давхардсан тоогоор нийт 24 сая гаруй зорчигч тээвэрлэж байна. Хятад улсын арилжааны нисэх онгоцны салбарт анхдагч болсноор C909 нь дотоодын тийрэлтэт онгоцны арилжааны үйл ажиллагааны хоосон орон зайг нөхсөн юм.  

Хятадын C909 нисэх онгоцны Монгол улсад хийсэн олон улсын анхны нислэг

С909 нисэх онгоц Монгол Улсын Улаанбаатар хотод газардах үед “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь иргэний агаарын тээврийн салбарын хамгийн дээд хүндэтгэл болох нисэх онгоцны хоёр талаас ус солбицуулан шүршиж усан хаалга босгож угтсан бөгөөд ая барьж, бүжиг бүжиглэн халуун дотноор хүлээн авав.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань:

- C909 онгоц нь Хятадын анхны бүрэн бие даасан бүс нутгийн нисэх онгоц бөгөөд байгаль орчинд дасан зохицох чадвартай. Энэ компани улсын дотоод, гадаадын 10 гаруй үйлчлүүлэгчиддээ 200 гаруй онгоц нийлүүлж, 600 гаруй агаар аяллын шугмыг ажиллуулан, 200 орчим хотод нислэг үйлдэж, дэлхийн агаарын тээврийн зах зээлд шинэ эрч хүчийг авчирсан байна. Өнөөдөр Хятадын C909 нисэх онгоц Хөх хот-Улаанбаатар чиглэлд анхны нислэг үйлдсэн нь хоёр орны жуулчдад онгоцоор зорчих шинэ зам нээж, "Go Mongolia" ба "China Travel" гэсэн хоёр талын аяллыг сайжруулан сурталчилсан юм. Хятадын өөрөө үйлдвэрлэсэн нисэх онгоц Хятад, Монгол хоёр орны хооронд илүү олон чиглэлээр нислэг үйлдэж, зорчигчдод илүү аюулгүй, хэмнэлттэй, тав тухтай аялах боломжоор хангаж, дэлхийн агаарын тээврийн салбарын хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэн найдаж байна гэжээ.

- Таван жилийн өмнө Хятадын анхны C909 нисэх онгоцыг хүлээж авах үед би багийн гишүүн байсан. Тухайн үед Хятадын дотоодын нисэх онгоц ямар их ирээдүйтэй болохыг мэдэрч байлаа. Өнөөдөр C909 нь Хятадын төрийн далбааг биедээ хадаж хил дамнан гадаадад нисч байна. Би нислэгийн багийн ахлагч болсны хувьд энэ түүхэн мөчийг гэрчлэх үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр их баяртай байна гэж тус нислэгийн ахлагчаар ажилласан Лю Юүгуан хэлэв.

“Усан хаалга”  босгох ёслолоор Air China C909 онгоцыг угтан авлаа

Air China-ийн Ази-Номхон далайн төвийн ерөнхий менежер Шюэ Жюүнь:

- Хятад, Монгол хоёр орон иргэний нисэхийн тээврийн салбарт хамтын ажиллагааны урт удаан түүхтэй. Хоёр орны хооронд анхны агаарын шугам нэвтэрснээс хойш 75 жилийн замыг туулсан. C909 нисэх онгоц нь Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд нэслэг үйлдэх болсон нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд үйлчилж, хүмүүсийн хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд Хятад-Монголын найрамдлыг илэрхийлэх шинэ нэрийн хуудас болгохын төлөө чадах бүхнээ хийх болно гэж хэллээ.

"Бүс ба Зам”-ын дагуух 29 улсыг холбов

C909 ба C919 зэрэг Хятадад үйлдвэрлэсэн нисэх онгоц нь цар хүрээгээ өргөжүүлэн, бизнесийн зориулалттай нислэгээ үргэлжлэн сайжруулж, зорчигч тээврийн C929 онгоцыг судлах, хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, Хятадад үйлдвэрлэсэн нисэх онгоцны үйл ажиллагааны баталгааны системийг бэхжүүлж байна.

Энэ онд “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлсний 12 жилийн ой тохиож байгаа юм. Сүүлийн 12 жилийн хугацаанд Air China "Бүс ба Зам"-ын нислэгийн шугамыг өргөтгөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, агаарын холболтыг идэвхтэй хөгжүүлсээр ирсэн. Air China компанийн C909 нисэх онгоц нь Хөх хот, Улаанбаатар чиглэлийн олон улсын агаарын шугамыг нэвтрүүлсэн нь "Бүс ба Зам” санаачилгад идэвхтэй оролцох ба "Бүс ба Зам” агаар аяллын сүлжээг өргөжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.

Зорчигчдод аюулгүй байдлын шалгалт хийж, тасалбараа шалгуулж байна

Одоогийн байдалаар Ази, Африк, Европ зэрэг бүс нутгийн “Бүс ба Зам”-ын агаарын зам дагуух 29 улсыг холбосон нислэгийн 68 шугамыг нээгээд байна. 2025 оны зун, намрын улиралд Air China компани Бээжин-Каир, Бээжин-Ташент, Өрөмч-Ташент, Бээжин-Алчин гаргагч зэрэг “Бүс ба Зам” дагуу нислэгийн шугамыг нэвтрүүлж шинэ зам шугамыг үргэлжлүүлэн нээсээр байх болно.

Хятадын Агаарын тээврийн группийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Цүй Шяофэн:

- Air China компани 2020 онд анхны C909 онгоцыг ашиглалтад оруулснаас хойш өргөн цар хүрээтэй арилжааны зориулалтаар ашиглаж, Хятадад үлйдвэрлэсэн иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг аюулгүй ажиллуулж ирэв. C909 нисэх онгоц нь багийн цар хүрээ, агаарын хөлгийн ашиглалтын түвшингээрээ салбартаа тэргүүлсээр ирсэн. Бид олон улсын анхны C909 нислэгээр шинэ гараа болгож, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд бүх хүчээ дайчлах болно. Цаашид нислэгийн шугам сүлжээг оновчтой болгож, олон улсын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэн, Өвөр Монголын умард нутагт нээлттэй гүүрэн гарц барих хүчин чармайлтад агаарын тээврийн шинэ эрч хүч сэлбэж, Хятадыг агаарын тээврийн хүчирхэг улс болгоход хувь нэмрээ оруулах болно гэж хэлэв.

Монголчууд үндэсний хувцсаа өмсөн хадаг, сүү барин зорчигчдыг угтан авлаа

 

 

 

 

Зохиогч: Нийтлэл, зургийг: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Нийтлэл, зургийг: Х.АРВИНТАЛ,Б.ХУРЦ
Эх сурвалж: СОЛОНГО СЭТГҮҮЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.