Сансарт дөрвөн сар ажиллаж байна

366
Хятадын “Шэньжөү-15” хөлгийн баг сансрын станцад бүтэн дөрвөн сар ажиллаж, энэ хугацаанд задгай сансарт дөрвөн ч удаа гарч шинжлэх ухааны олон туршилт хийснээс зарим нь дэлхийд анхдагч болж буйгаараа олон улсын анхаарлыг татаж байна.

 

        "Шэньжөү 15"  багийнхан Хятадын бие даан бүтээсэн сансрын станцын хоёр фотон микроскопыг ашиглан тойрог замд амжилттай туршилт хийжээ. Энэ нь сансрын нисэгчдийн арьсны эпидермис болон арьсны өнгөц давхаргын гурван хэмжээст дүрсийг анх удаа авах туршилт бөгөөд  нисэгчдийн эрүүл мэндийг хянах шинэ хэрэгсэл болж байгаа нь онцлог юм.

Чөлөөт поршений стирлингийн дулааны цахилгаан хувиргах төхөөрөмжийг тойрог замд амжилттай туршсан нь мөн анхных юм. Стирлингийн дулааны цахилгаан хувиргалт нь дулааны энергийг цахилгаан эрчим хүч болгож хувиргах сансрын шинэ эрчим хүчний гол технологи юм.

   "Шэньжөү-15" хөлгийн баг энэ оны зургаадугаар сард эх дэлхийдээ, эх орондоо эргэн ирнэ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: ХОУР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.