Миссисипид хар салхины улмаас олон хүн амиа алджээ

232

АНУ-ын өмнөд нутгийн Миссисипи муж улсыг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүний тоо 25-д хүрч нэмэгдэж, олон арван хүн гэмтэж бэртээд байна гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлэв. Миссисипи муж улсын Онцгой байдлын газрын мэдээлснээр, Шарки, Хамфрис, Кэрролл, Монро тойргуудад хүмүүсийн амь нас эрсэдсэн байна. Төрийн олон агентлаг байгалийн гамшгийн уршгийг арилгахад гар бие оролцож байна гэж уг мэдэгдэлд дурджээ. 

 

Баасан гаргийн шөнө Миссисипийг хүчтэй шуурга, хар салхи дайран өнгөрсний улмаас байшин барилгууд эвдэрч сүйдэж, оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хангамж тасалдсан байна. Миссисипи муж улсын захирагч Тэйт Ривз байгалийн гамшигт нэрвэгдсэн тойргуудад бямба гарагт онц байдал зарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ, байгалийн гамшигт үзэгдэлд ойр дотны хүмүүсээ алдсан, ойр дотны хүмүүс нь сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирч байна хэмээгээд, холбооны дэмжлэгийг шаардлагатай газруудад богино хугацаанд үзүүлэхээ амлажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.