УИХ-ын гишүүн Г.Дамдинням БЗС-н 32 мянган ам.долларын зээлээр сурчээ
УИХ-ын гишүүн Г.Дамдинням БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, Колумбын их сургуульд суралцсан талаар хэвлэлүүд мэдээлэв. Тэрбээр уг асуудлаараа цахим хуудсандаа тайлбар хийжээ.
Тэрбээр, "Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2013 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж тухайн үеийн БСШУ-ы сайд Лу.Гантөмөрийн тушаалаар авч байсан. Улс төржилтгүй шударга шийдвэр гаргаж байсанд нь түүнд талархаж явдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. Энэ хөтөлбөр олон Монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч явахад дэм тус болсон сайн хөтөлбөр" гэжээ.