Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчид

685

“Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Колумбын жүжигчин Софиа Вергара тэргүүлжээ. 48 настай Вергара жилд 43 сая ам.долларын орлого олжээ. Тэрбээр “Modern Family” олон ангит инээдмийн киноны нэг ангид тоглохдоо 500 мянган ам.доллар авсан байна. Түүнчлэн Вергара “America's Got Talent” шоунд шүүгч хийхдээ 10 сая ам.доллар авсан байна.
Жагсаалтын хоёрдугаар байранд АНУ-ын жүжигчин Анжелина Жоли оржээ. Тэрбээр нийт 35.5 сая ам.долларын орлого олсноос ихэнх хувийг нь “Marvel” кино студийн “The Eternals” киноны гол дүр авчирчээ. Нийт 200 орчим сая ам.долларын өртөг бүхий тус кино 2021 онд дэлгэцнээ гарна.
Израилийн жүжигчин Гал Гадот 31.5 сая ам.долларын орлогоороо жагсаалтын гуравт бичигджээ. Тэрбээр “Red Notice” кинонд тоглохдоо 20 сая ам.долларын орлого олжээ. Жагсаалтад Мелисса Маккарти (25 сая ам.доллар), Мэрил Стрип (24 сая ам.доллар), Эмили Блант (22.5 сая ам.доллар), Николь Кидман (22 сая ам.доллар), Эллен Помпео (19 сая ам.доллар), Элизабет Мосс (16 сая ам.доллар) болон Виола Дэвис (15.5 сая ам.доллар) нар мөн багтжээ.
Эмэгтэй жүжигчдийн жилийн нийт орлого 254 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 20 хувиар буурсан байна. Гэхдээ телевиз болон стриминг үйлчилгээгээр цацагддаг кино болон цуврал кинонд тоглосон жүжигчдийн орлого илүү өндөр байжээ.
https://zindaa.mn/3ert
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.