Г.АМАРТҮВШИНИЙ ДАРАА Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж байгаа аж. Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудастаа мэдэгдэл оруулсан байна. Тэрбээр “Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг бүрэн дэмжиж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна” гэжээ. Манай сайт өмнө нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар олгосон байх магадлалтай баримтууд хууль, хяналтынханд олдсон байдаг. Түүнчлэн олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй ноцтой баримтууд ч байгаа ажээ. Иймд дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
https://ergelt.mn/news/123/single/20105