АНУ-д агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

211

АНУ-ын Техаст Ахмад дайчдын өдөрт зориулсан агаарын шоуны үеэр Дэлхийн II дайны үеийн хоёр онгоц мөргөлдөж сүйрсэн талаар Ассошейтед Пресс агентлаг  мэдээлжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, мөргөлдсөн хоёр онгоц нь Boeing B-17 бөмбөгдөгч, Bell P-63 Kingcobra сөнөөгч онгоц байсан аж. Боинг онгоцны экипаж таван хүний бүрэлдэхүүнтэй, сөнөөгч онгоц нэг хүнтэй нисэж явсан бөгөөд ослын улмаас бүгд амиа алдсан байна. 
 
Агаарын шоуны үеэр онгоц мөргөлдөж сүйрсний улмаас газар дээр хүмүүс өртсөн эсэх талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Түүнчлэн ослын шалтгааны талаар мэдээлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцууд дайралт, бөмбөгдөлтийг дүрслэн нэг нэгэндээ ойр нисэх тохиолдол байдаг гэнэ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544650
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.