ОХУ 2021 онд 10 тэрбум гаруй долларын зэвсэг, цэргийн техникийн гэрээ байгуулжээ

386

Энэ онд ОХУ хилийн чанадад 10 тэрбум гаруй долларын зэвсэг, цэргийн техник нийлүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурсан хэмээн энэ сарын 14-нд эхэлсэн Dubai Airshow-2021 дэлхийн агаарын шоу үзэсгэлэн дээр “Рособоронэкспорт”-ын тэргүүн Александр Михеев сэтгүүлчдэд мэдэгдэв.
Ойрхи Дорнодоос ирсэн захиалга “Рособоронэкспорт”-ын нийт багцын 30 орчим хувийг эзэлдэг хэмээн Александр Михеев мөн хэлжээ.
“Рособоронэкспорт” нь цэргийн болон давхар хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн экспорт, импортын ОХУ дахь цорын ганц төрийн байгууллага юм. Наймдугаар сард “Арми-2021” форумын дараа Михеев хэлэхдээ, ОХУ энэ салбарын орлогоо 2 тэрбум гаруй еврогоор нэмэгдүүлж, 20 орчим гэрээнд гарын үсэг зурсан гэж байв.
4482370427-300x153 ОХУ 2021 онд 10 тэрбум гаруй долларын зэвсэг, цэргийн техникийн гэрээ байгуулжээ
Байгуулагдсан гэрээн Су-30 нисэх онгоц, Ми-35П, Ми-171Ш, Ми-17В-5 нисдэг тэрэг, нисэх онгоцны зэвсэг, танк эсэргүүцэх Корнет-ЭМ систем, хөлөг онгоц, шумбагч онгоцны зэвсэг нийлүүлэх гэрээнүүд байсан аж.
Михеевийн хэлснээр, энэ онд “Репеллент-Патрол” хөдөлгөөнт цахим эсрэг арга хэмжээний систем, “Пантсир-С1М” зенитийн пуужингийн бууны систем, “Красуха” электрон байлдааны системийн анхны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Олон улсын сансар судлалын томоохон үзэсгэлэнгийн нэг Дубайн агаарын шоу Дубайд (АНЭУ) Ням гарагт нээгдсэн бөгөөд хоёр жилд нэг удаа болдог уламжлалтай юм. Энэ онд 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй шоуны үүд 11-р сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм.
Эх сурвалж: INTERFAX
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.