МИАТ-ын тусгай үүргийн онгоц Бээжинд ослын буулт хийжээ

748

Сөүлээс иргэдээ татан авах Монголын улсын OM302 тусгай нислэгийн онгоц Сөүлээс буцах замдаа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ослын буулт хийх болсон шалтгаан нь онгоцны зүүн жигүүрийн моторт гэмтэл гарсан гэж Хятадын олон улсын радио мэдээлсэн байна. 

Энэ талаар МИАТ ТӨХК-иас мэдээлэхдээ, Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байна. Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон гэж мэдэгдлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.