Уран мэхний АВАРГА, улстөрийн мэхний ХААН

301

Үндсэн хуулийн цэцийн ачаар энэ долоо хоногт УИХ-ын 9 гишүүн давхар дээл нөмөрлөө. Тэдний зарим нь аль эрт тохироогоо хийж, тангараг өргөх өдрөө хүлээж суусан бол зарим нь дарамталж, доромжилж, гуйж, гүйж байгаад сайд болсон гэх.
Уран мэхний аварга гэгддэг Б.Бат-Эрдэнэ сайд болохын тулд улстөрийн мэхийг гаргууд хэрэглэсэн талаар саарал ордны бор шувууд жиргэж байна. Тэрбээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр ам нээх тоолондоо “тэмцэнэ” хэмээн сүрдүүлсэн тул яамгүй сайд болгож амыг нь тагласан аж.
Түүний хэлсэн үгийг эргэн сануулбал, “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гарцаагүй байдал руу орууллаа. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага дуртай үедээ Үндсэн хуульд халдаад байдгийг хатуу хааж өгсөн ямар зохицуулалт хийв. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад гурван жил болох гэж байхад Үндсэн хуулийн цэц таг байж байснаа гэнэт гарч ирээд Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болголоо.
УИХ-д байж байгаа дандаа Монголын баялаг том ордыг өөрийн мэдэлд авсан, дангаараа нэг гэр бүл цөлмөж байгаа, төрийн албыг төрлийн алба болгосон, төсөл тендер завшигчид, Хөгжлийн банкийг тонон дээрэмдэгч, оффшорчид гээд элдвийн юм сэрвээн дээрээ агсаад мань мэтийг хөгжлийн том төслийг гацаагч, улс орны хөгжлөөс хойш нь чангаагч мэтээр дайраад байх боллоо. Тиймээс энэ улсуудтай эцсээ хүртэл хатуу тэмцэнэ” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.