Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөхүүдийг ахлана
УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах тул үүнд туршлагатай ахмад бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баригчийн хувьд Д.Лүндээжанцангийн оролцоог чухалчилж буй бололтой. Түүнчлэн өмнөх ахлах зөвлөх Ж.Сүхбаатарыг сонгогчид УИХ-д илгээсэн учраас Д.Лүндээжанцанд ийнхүү орон тоо гарчээ.