Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын системийн аюул...
2019 оны 11-р сарын 14-нд Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын оршихуйн амийг "төрийн нийтийн өмч" байхаар хуульчлан заалаа. Энэ тухай заалт нь Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад тусгагдсан байгаа юм. Анхалж "төрийн нийтийн өмч" хэмээх хуулийн томъёоллыг 1996 оны парламент "Төрийн болон орон нутгийн тухай хууль"-нд оруулсан байдаг. Энэ утга санааг 23 жилийн дараа улс орны хууль эрх зүйт төрийн хамгийн чухал баримт бичиг болох "ҮНДСЭН ХУУЛЬ"-нд тунхаглан оруулж ирлээ. Тэгвэл "төрийн нийтийн өмч" гэх хуулийн томъёолол нь систем буюу тогтолцооны түвшинд хэрхэн улс орны ирээдүйд заналхийлж буй талаар систем судлаач Д.Банзрагчийн тайлбарыг хүргэж байна.