Хэмнэлтийн хууль зөрчсөн Г.Ёндон сайдын толгойг илсээр байх уу?

28

Хэмнэлтийн хууль зөрчсөн Г.Ёндон сайдын толгойг илсээр байх уу?

 

Залуучууд хэдэн өдөр, шөнө талбай дээр жагссаны дүнд Засгийн газар “Хэмнэлтийн хууль” гэгчийг боловсруулан баталсан. Ковидын нөлөө, эрх баригчдын бодлогогүй шийдвэрүүдийн уршгаар манай улсад үнийн хөөрөгдөл тэнгэрт тулж, дарга нар баяжиж, иргэдийн амьдрал улам хүндэрсээр буй энэ үед дээрх хууль нь иргэдийн бухимдлыг түрдээ аргацаасан л үйлдэл.
Тус хуулиас онцлох зүйл нь олон орлогч дарга нарыг хасах, дарга нар том оврын авто машинуудыг хот суурин газарт унахгүй байх, нэн шаардлагатай  бус зардлуудаа танах байв.
Одоо ажиллаж байгаа орлогчийг Ж.Сүхбаатар гишүүний хүн гэгддэг Б.Түвшинжаргал гэгч байдаг бөгөөд уг хүний суудлыг авч үлэхийн тулд ийм бүтэц оруулж ирсэн гэх ч яриа байна. Хэмнэлтийн хуулиар орлогч нарыг чөлөөлөх ёстой. Гэтэл энэ газар нэг орлогчтой байсныг шинэ бүтцээрээ газрын дарга нэрийн дор гурван орлогчтой байхаар баталсан байна. Гэвч энэ нь төрийн зарим байгууллагад үйлчилсэнгүй.
Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал уг хуулийг уландаа гишгэж, өнөөдрийг хүртэл хоёр орлогчоо чөлөөлөөгүй байна. Уг нь 6 дугаар сарын 01-н гэхэд чөлөөлсөн байх ёстой. Тэрээр Ашигт малтмал, газрын тосны газартаа шинэ бүтэц байгуулж, орлогч нараа тийш нь оруулахаар болжээ. Мөн өөрийн хүмүүсээ нэмж авахаар зэхэж байна.
Тус байгууллагын гол хариуцан хийх ажил нь шатахууны үнэ, хүрэлцээг зохицуулах. Гэвч өнөөдөр манай улсад шатахууны литрын үнэ 3000 төгрөгт хүрч, иргэдийн эдийн засагт асар хүнд дарамт учруулж байна. Энэ мэт хийх ёстой ажлаа хийдэггүй, хуулиа зөрчин сандал суудпын асуудалтай хөөцөлдсөөр хэдэн сарыг үдсэн даргатай байсаар л байх уу энэ газар. УУХҮ-ийн сайд Г.Ёндон та харъяа газрын чинь дарга ингэж суугааг мэдэж байна уу. Мэдсэн ч толгойг нь илээд сууж байна уу. Энэ хүнээрээ ажлыг нь хийлгэмээр байна сайдаа.
 
сонин mn
сонин mn
 
 
Д.Дандархүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.