Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-д нийт 494 гишүүн ажиллаж байгаагаас 350 нь төрийг төлөөлж байна

324

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-д нийт 494 гишүүн ажиллаж байгаагаас 350 нь төрийг төлөөлж байна

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-д яамны газрын дарга болон захиргааны албан тушаалтан хэдэн хүн байгаа вэ. Бүгд л ажлынхаа хажуугаар ямар нэгэн ТУЗ-д байгаа. Хамгийн завгүй, төрийн төлөө зүтгэх ёстой хүмүүс ТУЗ-д орчихсон байдаг. Энэ тоо байна уу.

ТУЗ-д төрийг төлөөлж байгаа хүмүүс хэдэн төгрөгийн цалин, урамшуулал авдаг вэ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: “Эрдэнэс Монгол” нэгдлийн 200 орчим ТУЗ-ийн гишүүнийг 27 хүртэл бууруулж байгаа. 2021 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар нийт 67 компанийн 55 төлөөлөл удирдах зөвлөл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТУЗ-д нийт 494 гишүүн ажиллаж байгаагаас хараат бус 144 гишүүн, төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа 350 гишүүн байна.

Одоогийн хуулиар ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хараат бус. Харин энэ хууль хэрэгжиж эхэлснээр гурав хүртэл гишүүн төрийн төлөөлөл, зургаа нь хараат бус гишүүн байх юм. Тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсноор маш том өөрчлөлт гарна гэж харж байгаа.

  • Эрчим хүчний яамнаас 113
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 75
  • Зам, тээврийн хөгжлийн яамнаас 30,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 19,
  • Сангийн яамнаас 28,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 11,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1 хүн төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.