484 албан тушаалтан хөрөнгө, орлогын их хэмжээний өөрчлөлтийн талаар мэдүүлжээ

421


Төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас ХАСХОМ-ийн талаарх тайлан, мэдээг хүлээн авч, нэгдсэн дүнг гаргажээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулав.

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт  заасныг үндэслэн тус дүнг гаргасан байна.
ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаанд буюу 2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд нийт төрийн болон нутгийн захиргааны нийт 117 байгууллагын 43,692 /цахимаар-38,947, хэвлэмэл байдлаар-4,745/ мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 100 хувь мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан.

2020 онд Монгол Улсын Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг Засгийн газрын яам, агентлаг шинээр болон өөрчлөн зохион байгуулагдсан, Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны,  276 дугаар тогтоолоор төрийн  үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбоотой мэдүүлэг гаргасан албан тушаалтны тоо өмнөх оноос 2006 нэгжээр нэмэгджээ.
Мэдүүлэг гаргагчийн 55 хувь нь Улаанбаатар хотод байна: ХАСХОМ-ээ шинэчлэн гаргасан нийт мэдүүлэг гаргагчдын 13,445 буюу 31 хувь нь төрийн тусгай, 1,1050  буюу 25 хувь нь төрийн захиргааны,  7,741 буюу 18 хувь нь улс төрийн, 5,700 буюу 13 хувь нь төрийн үйлчилгээний удирдах, 2,743 буюу 6.1 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах, 1,091 буюу 3 хувь нь ажлын албаны, 201 буюу 0.5 хувь нь төрийн өндөр албан тушаалтан болон Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлдэг, 1,721 буюу 4 хувь нь бусад албан тушаалтнууд тус тус эзэлж байна.

Нийт мэдүүлэг гаргагчийн 23,302 буюу 55 хувь нь Улаанбаатар хотод, 18,384  буюу 45 хувь нь орон нутагт , мөн 12,102 буюу 29 хувийг ахлах мэргэжилтэн, болон удирдах, 29,583 буюу 71 хувь нь гүйцэтгэх албан тушаалтан эзэлж байна. Орон нутгаас Хөвсгөл аймгаас 1,308 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн нь бусад аймгуудаас өндөр үзүүлэлт болж байна.
Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээнээс үзэхэд 484 албан тушаалтан “хөрөнгө, орлогын их хэмжээний өөрчлөлт”-ийн талаар мэдүүлж, 36,677 албан тушаалтан “тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл”, 333 нь “ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл” гаргасан байна.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3-т заасан үндэслэл болон төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах, олон нийтийг мэдээлэл авах боломжийг олгох зорилгоор Төрийн болон нутгийн захиргааны албан тушаалтны 2020 оны ХОМ-ийн хураангуйг цахим хуудсанд нээлттэй байршуулсан.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 314 албан тушаалтнаас /3  албан тушаал сул байсан./ албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 311 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргасан.
Тайлант хугацаанд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад албан тушаалд шинээр томилогдсон, сонгогдсон 158 албан тушаалтан хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, 26 албан тушаалтан хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлснийг хуулийн хугацаанд хүлээн авч, хяналт тавин ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчээс хөрөнгө орлогын мэдүүлгээ цахимаар мэдүүлсэн тохиолдолд гаргах “Баталгааны маягт”-ын загварыг шинэчилж, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, мэдээлэх ажлыг хариуцан зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулан нэр дэвшигчдийг мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллалаа хэмээн АТГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.