Франц иргэний хамт онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ дахин "сөрөг" гарчээ

1 170

ЭМЯ-наас ээлжит цаг үеийн мэдээллээ хүргэлээ. Мэдээллээс онцлоход, манай улсад коронавирусын халдварын батлагдсан тохиолдолтой хамт нэг онгоцонд ирсэн 23 иргэний давтан шинжилгээ "сөрөг" гарсан гэсэн таатай мэдээг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү дуулгалаа.

Дэлхийн эрдэмтэн судлаачид Монголын зүг анхаарлаа хандуулах болсон аж. Учир нь энэ өвчлөл БНХАУ-д гурван сар гаруй хугацаанд тархаад буй. Тэгвэл энэ улстай хамгийн урт буюу 4623км хиллэдэг Монгол Улс яагаад зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдолтой байна вэ гэдгийг эрдэмтэн судлаачид судалж байгаа юм байна. Ингээд зарим судлаачдын дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам яг цаг хугацаанд нь тохируулж шуурхай хязгаарлалтын арга хэмжээг авсан нь энэ өвчнийг тархаахгүй байхад үр дүнгээ өгч чадсан гэж дүгнэжээ. Улмаар энэ арга хэмжээг манай улсыг үргэлжлүүлэн авч байх нь зүйтэй гэж зөвлөсөн байгаа юм. Түүнчлэн энэ жишээг бусад европын орнуудад авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн судалгааны зөвлөмжүүд гарсан байна. 

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 40 оронд коронавирусын өвчлөл бүртгэгджээ. Тиймээс ДЭМБ-аас энэ цар тахал цаашдаа олон орныг хамарч, удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтай байна гэдгийг дэлхий нийтэд анхааруулж байгаа юм байна. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.