Сэжигтэй 5 тохиолдлыг тусгаарлаж, 124 хүнийг ажиглалтанд авчээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийлээ. Иргэдийн хувьд тусгаарлах, ажиглалтанд авах гэсэн 2 ойлголт дээр эргэлзээ үүсдэг. Энэ талаарх тайлбарыг энд онцлон хүргэе.
Ажилаглалтанд авах - Голомт бүхий бүс нутаг, тухайлбал Солонгос, Итали, Япон зэрэг улсаас транзит нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглалтанд авч байна. Эдгээр хүмүүсийг 14 хоног ажиглана. Тэр болгон шинжилгээ авахгүй, гэхдээ өдөр бүр check list бөглүүлнэ. Өглөө бүр хүн өөрийн биеэ ажиглаад тийм, үгүй гэсэн тэмдэглэгээгээр өөрийгөө хянана. Товчхондоо хүн өөрийгөө тухайн орчиндоо хянахыг ажиглалт гэж ойлгоно. Манай улс иргэдээ эмнэлгийн орчин нөхцөлд ажиглалтанд авч байна. Хэрэв ямар нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийг дуудна. Улмаар тухайн хүнийг тусгаарлах юм.
Тусгаарлах - Голомтод ойр, маш их тархацтай байгаа голомтот нутгаас 14 хоногийн дотор ирсэн, эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлана.