“Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сум руу нүүлгэнэ

527


СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах зүүн бүсийн үйлдвэр лүү долдугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг 10 дугаар сарын 01-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад өнөөдрийн /2021.02.10/ ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүсгэж байгаа бөгөөд уг бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байгаа гэсэн судалгаа гарчээ.
Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглахыг Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.