Ц.Эрдэнэбаяр: АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллароор бууж орж ирсэн
Шатахууны нөөц болон үнийн талаар өнөөдөр /2020.03.10/ Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө. Тэрээр АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллароор бууж орж ирсэн бөгөөд нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр тутамд 120-130 төгрөгийн бууралт ажиглагдахыг тэмдэглэн хэллээ. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү тусч байгаа юм байна. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг гуравдугаар сарын бүтээгдэхүүн дээр буулгах боломжтой болох аж.
Авто бензин бүтээгдэхүүнийг ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийнэ. Улсын хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа юм байна. Үүнээс:
- А-80 автобензин 91 хоногийн нөөц
- Аи-92 автобензин 33 хоногийн нөөц
- Дизель түлш 39 хоногийн нөөц
- ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.