Ц.Эрдэнэбаяр: АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллароор бууж орж ирсэн

1 162

Шатахууны нөөц болон үнийн талаар өнөөдөр /2020.03.10/ Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө. Тэрээр АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллароор бууж орж ирсэн бөгөөд нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр тутамд 120-130 төгрөгийн бууралт ажиглагдахыг тэмдэглэн хэллээ. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү тусч байгаа юм байна. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг гуравдугаар сарын бүтээгдэхүүн дээр буулгах боломжтой болох аж.

Авто бензин бүтээгдэхүүнийг ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийнэ. Улсын хэмжээнд  гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа юм байна. Үүнээс:
  • А-80 автобензин 91 хоногийн нөөц
  • Аи-92 автобензин 33 хоногийн нөөц
  • Дизель түлш 39 хоногийн нөөц
  • ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.