Бага насны хүүхэдтэй эмэгтэй гэрээсээ ажиллах, цалинтай чөлөө авах боломжтой боллоо
Онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж дараах шийдвэрийг мөн гаргаад байна. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.