Олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоов

630

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.

Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.

Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.