Баянзүрх дүүрэг Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлаар нийслэлдээ тэргүүллээ

481


Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнүүлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай үр дүнгийн гэрээ байгуулав. 
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж : "Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь коронавируст “Ковид-19” халдварын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлын гүйцэтгэлээр нийслэлийн 9 дүүргээ манлайлан ажиллаж тэргүүлсэн байна."  хэмээн онцлон дурдаж баяр хүргэсэн юм. 
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир : " Баянзүрх дүүрэг маань энэ хэцүү цаг үед бид бүгд нэг атгасан гар шиг явсан, цаашдаа ч явна. Бид бүгдийг нэгтгэж чадсан Засаг дарга болон нийт удирдлагууддаа эмч эмнэлгийн ажилчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.