Биткоин олборлох нь цаг уурт аюул учруулна гэж АНУ-ын эрдэмтэд анхааруулжээ

503
Криптовалют, тэр дундаа биткоин олборлоход дэлхий даяар асар их цахилгаан эрчим хүч зарцуулж байгаа бөгөөд энэ нь Дэлхийн цаг уурт аюул учруулж байна гэж АНУ-ын эрдэмтэд мэдэгдсэнийг The Guardian дамжуулжээ. 
 
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, биткоин олборлоход зарцуулагдаж буй цахилгаан эрчим хүчний хэмжээ нь улс орнуудын жилийн хэрэглээнээс ч давж байгаа нь тогтоогдсон байна. Криптовалют олборлоход алгоритын нарийн дарааллыг компьютер гүйцэтгэдэг бөгөөд үүнд асар их эрчим хүч зарцуулагддаг аж. 
 
"Зөвхөн биткоин олборлоход зарцуулагдаж байгаа эрчим хүч нь хэдэн тераваттаар хэмжигдэж байна" хэмээн Нью-Мексикогийн их сургуулийн эдийн засгийн професоор Бенжамин Жонс өгүүлжээ.
 
Тиймээс криптовалют олборлох ажлыг зохицуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрдэмтэд улс орнуудад хандан уриалсан байна. Ингэснээр "нүүрстөрөгчийн ул мөр"-ийг бууруулах боломжтой гэж тэд үзжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.