“Эстима” загварын суудлын автомашин мөргөлдөж хөдөлгүүрийн хэсэг шатжээ

637
 
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Богочийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 4 км-т/Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 16-ны өдрийн 21:17 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 4 км замыг туулан 21:20 цагт очиход тус аймгийн Буянт сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “УАЗ 3962” загварын суудлын автомашин, Жаргалант сумаас “Богочийн рашаан” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Эстима” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас иргэн А-ийн “Эстима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. /Тухайн 2 автомашинд зорчиж яваад бэртэж гэмтсэн 4 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байсан/
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.