Оросуудын талаас илүү хувь нь төрийн тэргүүндээ итгэдэг

656

МОСКВА. /RIA Novosti/. 
ОХУ-ын иргэдийн талаас илүү хувь нь (60%) улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинд  итгэдэг болохыг “Олон нийтийн санаа бодол” сангийн (ФОМ) судалгаа харуулжээ. 
 
Санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын иргэдийн 30 хувь нь төрийн тэргүүндээ итгэдэггүй бол 10 хувь нь хариулж чадаагүй байна. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 63 хувь нь Путин үүргээ сайн биелүүлж байгаа гэж үзэж байгаа бол 24 хувь нь эсрэг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Харин 13 хувь нь энэ асуултад хариулаагүй байна.
 
 
Оросын иргэдийн дунд 11 дүгээр сарын 27-29-ний хооронд утсаар явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 4000 хүн оролцжээ. Гар утасны болон суурин утасны дугаарыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. 
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.