Оросууд дотооддоо бүтээсэн вакцинд итгэлгүй байна
Оросын Шууд Хөрөнгө оруулалтын сангийн (RDIF) гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев "Кореа Таймс" -д саяхан өгсөн ярилцлагадаа ОХУ-ын бүтээсэн коронавирусийн эсрэг дэлхийн хамгийн анхны вакциныг Өмнөд Солонгост ирэх хоёр сарын хугацаанд багтаан нийлүүлэх журам хэрэгжиж эхэлсэн талаар онцолжээ.
Тэрбээр вакциныг Өмнөд Солонгост нийлүүлээд зогсохгүй, үйлдвэрлэх эрх олгож, Азийн бусад орнуудад экспортлох зорилгоор тус улсын эмийн хоёр томоохон компанитай хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ Дмитриев хамтран ажиллахаар тохирсон Солонгосын эм үйлдвэрлэгч компанийн нэрийг нийтэд зарлаагүй бөгөөд эдгээр компанид БНСУ-ын эрх баригчид зөвшөөрөл олговол арваннэгдүгээр сараас вакцин үйлдвэрлэх боломжтой аж.
Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Засгийн газраас коронавирусийн вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакциныг охин нь тариулсан гэж мэдэгдсэн ч аюулгүй байдал нь түгшүүр төрүүлсээр байгаа юм. Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвөөс саяхан явуулсан судалгаагаар оросуудын 52 хувь нь Спутник V вакцинд хамрагдах бэлтгэлгүй байгаа нь харагджээ. Харин Кирилл Дмитриевийн мэдэгдэж буйгаар вакцины туршилтад Орос, Ойрхи Дорнод болон бусад орны 40 мянга гаруй хүмүүс хамрагдахад, ямар ч сөрөг нөлөө илрээгүй аж.
https://www.koreatimes.
co.kr/www/nation/
2020/09/119_295501.html