COVID-19: ӨМӨЗО-д шинээр оношлогдсон ба сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй

730

Шинэ коронавирусын талаарх цаг үеийн мэдээг ӨМӨЗО-ноос мэдээллээ. Хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус оронд шинээр оношлогдсон ба сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй байна. Харин 3 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Өмнөговь аймагтай хөрш Баяннуурт 8 хүн өвчилснөөс 6 нь эдгэсэн байна. Манай улсын баруун талаар хиллэдэг Альшаа аймагт шинэ коронавирус гараагүй бөгөөд ӨМӨЗО-ны 12 аймгаас халдвар бүртгэгдээгүй ганц аймаг нь юм байна.

ӨМӨЗО-ыг 30-аад сая хүн амтай, шинэ коронавирусийн нийт 75 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт байхгүй, 38 хүн эдгээд байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.