Мадагаскар арал ирээдүйд хэд хэдэн арал болж хуваагдана
Зүүн Африкийг үндсэн тивээс хөндийрүүлж буй газрын гадрын хагарал улам томорч байгаа бөгөөд бүтцийн хувьд эрдэмтдийн үзэж байснаас илүү нарийн болохыг тогтоожээ.
Өмнөд Африкийн SABC радиогийн мэдээлснээр, АНУ, Португал, Мадагаскарын судлаачид хамгийн сүүлийн үеийн өгөгдлийн тусламжтай Этиопын зүүн Афар бүс нутгаас Энэтхэгийн далайн Мадагаскар арал хүртэл 600 км үргэлжилсэн хагарал нэг бус, хэд хэд байгааг тогтоосон байна. Үүнээс өмнө Этиопоос Мозамбикийн өмнөд хэсэг, Энэтхэгийн далайгаар дайран өнгөрч, Өмнөд туйлд дөхөж очсон цорын ганц хагарал байдаг гэж үзэж байжээ. Африк тивийн хагарлын хурд жилд хэдэн мм-т хүч байна гэж АНУ-ын Виржиниагийн Технологийн коллежийн судлаач Сара Стэмпс онцолсон байна.
Хэдэн сая жилийн дараа Африкийн зүүн хэсэг эх газрын хооронд далай бий болох гэнэ. Ингэхдээ Этиоп орчим энэ хурд илүү өндөр байгаа тул яг энэ газарт анх удаа хуурай газар хуваагдаж, далай бий болж эхлэх аж.
Мадагаскар нь бүс нутгийн хуваагдлын бас нэг бүсийн шугам дээр байрлаж байгаа бөгөөд өмнөд Мадагаскар Лвандл гэгч бичил хавтан дээр байрлаж байгаа бол арлын төв болон хойд хэсэг мөн өмнөдийн багахан хэсэг Сомалийн тектоник хавтан дээр байрлажээ. Эдгээр нь бие биенээсээ эсрэг чиглэлд нүүж байгаа тул улмаар Мадагаскарыг хэд хэдэн арал болон хуваагдахад хүргэнэ гэж эрдэмтэд үзэж байна.
Орчин үеийн шинжлэх ухаан нэгэн цагт Африк болон Өмнөд Африк нэгэн бүхэл Гондвана тивийг бүрдүүлж байжээ. Энэ супер тив Антарктид, Австрали, Аравиа, Индостан болон хэд хэдэн арлыг мөн нэгтгэдэг байжээ. 150 орчим жилийн өмнө Гондвана хоёр хуваагджээ. Баруун хэсэгт нь Африк, Аравиа, Өмнөд Америк багтсан ба 50 сая жилийн дараа Өмнөд Америк Африкаас тусгаарласан байна.
Мадагаскар арал нь 160 сая жилийн өмнө эхлээд Зүүн Африкаас салж, 30 сая жилийн дараа Антарктид, 90 сая жилийн дараа Энэтхэгээс салжээ. Дэлхийд хэмжээгээрээ дөрөвт ордог Мадагаскар арал хэд хэдэн арал болно гэж эрдэмтэд зөгнөжээ.