Тарваганы тулам олноор нь тээвэрлэж яваад баригджээ

164
Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Архангай-Улаанбаатар чиглэлийн 8588 АРА улсын дугаартай KIA Granbird маркын зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд 5 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан байна. Таван тулмыг ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлжээ.
Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.




Мөн Эмээлт АТШНТ-нд өнөөдөр /2020.07.24/ иргэн С.Х нь 47-93 убн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос 3 ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж  ЗООНОЗ-д хүлээлгэн өглөө. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.