Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Аюушийн Ариунзаяа нь 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны долдугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.
Ингээд А.Ариунзаяаг өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжив.