Зарим нам, эвсэл, нэр дэвшигч Үндсэн хуулийг мушгин гуйвуулж буйг эсэргүүцэж ҮХТХ-ноос гаргасан мэдэгдэл

791

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж байгаа зарим нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг зориудаар мушгин гуйвуулсан ухуулга хийж буйтай холбогдуулан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос өнөөдөр (2020.06.18) мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

“Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж буй зарим нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгууллыг илтэд үгүйсгэн, Үндсэн хуулийг зориудаар мушгин гуйвуулсан ухуулга хийж байгаад харамсаж байна.

Тухайлбал, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчилснийг “газрын хэвлийн баялаг маань харийнханд зарагдах үүд хаалгыг нээсэн” хэмээн ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлэхийг санаархаж байна.

Эрхэм сонгогч Танд аливаа хууль бус сурталчилгаанд үл автан, хууль тогтоогч элчээ сонгохыг уриалж байна.

Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун!” хэмээсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.