Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна

467

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсчээ. Сүүлийн үед  хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилох болов. Тухайлбал, өчигдөр /2021.09.16/ Баянзүрх, Сүхбаатар дүүрэг болон Ховд аймагт  айлын байшин болон амбаар, машин шатсан байна. Гал түймэрт хүний амь эрсдээгүй болохыг ОБЕГ-аас мэдээлэв. Мөн самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэрэг олон шалтгаанаар гал түймэр гарч байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/ болон нийслэлийн Байгаль орчны газраас өнөөдөр /2021.09.17/мэдээлэв.

Улсын хэмжээнд  санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байна. Энэ онд улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна. Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна. Иймд ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг анхааруулсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.