Тарваган тахлаар өвчилсөн иргэдийн ойрын хавьтлын 147 хүнийг эмчилгээнд хамруулжээ

645
Ховд аймаг иргэд, автомашины хөдөлгөөнийг хориглолоо
Тарваган тахлын халдвараар өвчилсөн хоёр өвчтөн Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон Цэцэг сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Тэд тарваган тахлын булчирхай болон уушгины хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан. Тэдгээрийн 1-р хавьтал 147, 2-р хавьтал 504 хүнийг тандалт судалгааны үр дүнд илрүүлэн хяналтанд авч, 1-р хавьтлуудыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд бүрэн хамруулжээ. 

1-р хавьтлуудаас хамгийн ойрын хавьтал болох эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмчилгээ хийсэн, оношилсон, дуудлаганд явсан нийт 46 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. 

Мөн өнөөдөр Ховд аймгийн нийт 917 хүүхэд ЭЕШ-нд орох бөгөөд Цэцэг сумаас ирсэн 22 хүүхдийг хатуу хяналт дор шалгалтанд хамруулж байгаа юм байна. 

Тарваган тахал нь эмчилгээний тактик буруу явагдах, онош төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх, хугацаа алдвал 100 хувь хүртэл нас баралттай өвчин. Харин энэ удаагийн тохиолдолд эмчилгээг харьцангуй эрт эхэлсэн, эмчилгээний тактик зөв байгаатай холбоотойгоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байгаа гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.