Монгол Улсын зүрхний төрөлхийн гажигтай 14 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийлээ

10

 11-р сарын 18-нд Бээжинд амжилттай мэс засал хийлгэж сайн эдгэрсэн Монгол Улсын зүрхний төрөлхийн гажигтай 3 хүүхэд болон тэдний гэр бүл, эмнэлгийн ажилтан, сайн дурынхантай салах ёс гүйцэтгэж, нутаг буцах аялалдаа мордсон.

11-р сарын 3-нд БНХАУ-ын Улаан Загалмайн Сан болон Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг хамтран 2025 оны “Тэнгэрийн сахиусан аялал - ‘Бүс ба зам’ хүнд өвчтөн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн Монгол Улсын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсаас хүрэлцэн ирсэн зүрхний төрөлхийн гажигтай 14 хүүхэд Нийслэлийн Анагаах ухааны Их Сургуулийн харьяа Бээжингийн Аньжэнь эмнэлэгт үнэ төлбөргүй мэс засал хийлгэсэн. Энэхүү тусламжийг арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэг Өвөр Монглоын Улаан Загалмайн систем болон эмнэлгийн байгууллагуудаас 4 хүн сонгон шалгаруулж, Хятадын Улаан Загалмайн Сангийн ажилд оролцуулж, орчуулга, сайн дурын үйлчилгээ зэрэг дэмжлэгийн үүргийг гүйцэтгэсэн. Арван хэдэн өдрийн турш Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтан, сайн дурынхан бүх бие сэтгэлээ зориулан үйлчилгээнд оролцож, өвчтөнүүдийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын өрөөнд тусламж үйлчилгээ хангаж, тэвчээртэйгээр орчуулга хийж, мэс заслын дараах хүүхдүүдийг асрах, зөвлөгөө өгөх, эцэг эхэд тайлбар мэдээлэл өгсөн.

 Хүүхдүүдийг даган асарч байсан ӨМӨЗО-ны Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтан Хас мэдээлснээр, одоогоор эдгээр хүүхдүүд мэс заслын дараа сайн эдгэрч, эмнэлгээс гараад гэр лүүгээ буцаж байна. 2017 оноос Хятадын Улаан Загалмайн Сан болон Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг “Тэнгэрийн сахиусан аялал - ‘Бүс ба зам’ хүнд өвчтэйн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр” Монгол Улсын үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын зүрхний төрөлхийн гажигтай 164 хүүхдүүдэд тусламж үзүүлсэн бөгөөд энэ нь Хятад, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмний нөхөрсөг харилцааг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна гэжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.