Хамтдаа ашиг хүртсэн “Тусгай хоршоо+ малчин айл” загвар

16

Хамтдаа ашиг хүртсэн “Тусгай хоршоо+ малчин айл”загвар

Сайн үүлдрийн мал авч маллах нь мэдээж ашиг шим өндөр, үр өгөөж сайн. Гэхдээ энгийн айлын хувьд тийм их мөнгө гаргаж, тэр үнэтэй малыг нь худалдан авч чадах уу, үгүй үү гэдэг бол нэг асуудал юм. Энэ асуудлыг “Байшүнь” тэжээн үржүүлэх тусгай хоршоо бүтэмжтэй шийдвэрлэжээ.11-р сарын 08-ны өдөр бид ӨМӨЗО-ны Тунляо хотын Зарууд хошууны Зүрх балгасанд хүрч, тус тусгай хоршоотой танилцсан юм.

2013 онд байгуулагдсан тус тусгай хоршоо бол сайн үүлдрийн махны чиглэлийн үхрийг бордон таргалуулах ба үнээг нь үржүүлж өсгөх чиглэлээр ажилладаг юм байна. Тухайн жилд тэдний гадаадаас импортолсон сайн үүлдрийн үнээ дунджаар 28 мянган юаньд хүрч байжээ. Ийм үнэтэй үхрийг энгийн айл авч маллахад мөнгө төгрөгөөр гацагдах нь мэдээжийн хэрэг.
- Ийм нөхцөл байдалд бид “Тусгай хоршоо+малчин айл+багийн намын үүр” менежментийн загвараар ажиллаж талууд бүр ашиг хүртсэн гэж тусгай хоршооны дарга Ян Шао-Ү арга туршлагаа тайлбарлан ярьсан билээ. 

Тухайлбал, 10 үнээгээр нэгж болгож, тусгай хоршоо сайн үүлдрийн үнээгээ малчин айлд найдан тэжээлгэсэн байна. Мал арчилсан туршлагатай, хороо хашаатай айл бүр тэдний үнээг авч тэжээж болно. Гар хээлтүүлэг, халдварт өвчнөөс сэргийлэлт, арчилгаа додомдлого зэрэг талаар тусгай хоршооноос тусгай үйлчилгээ үзүүлнэ.

Хамтран ажиллах хугацаа нь 3 жил, малчин айл жил бүр тусгай хоршоод 3 тугал өгч, 3 жилийн дараа 10 үнээг нь бас буцаана. Өөрөөр хэлбэл, 3 жилийн хугацаанд 10 үнээнээс нийт 30 тугал тосохоор бодвол малчин айл 21 тугалтай болж, тусгай хоршооны 10 үнээ нь 19 болж өснө гэсэн үг.

Багийн намын үүр нь тусгай хоршоо ба малчин айл хооронд зохицуулах ажлыг нь хариуцаж, үнээ тугалыг нь даатгалд оруулж, үүсэж мэдэх үхэл хохирлыг хамгийн бага хэмжээнд хязгаарласнын улмаар нутгийнхаа сайн үүлдрийн үхэр маллах ажлыг  дэмжиж, малчдынхаа орлогыг  нэмэгдүүлсэн байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.