“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

11

	 “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр UNIDO–Монгол Улсын Засгийн газрын Түншлэлийн хөтөлбөр (2025–2027)-ын хүрээнд хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцов.
Талууд цөлжилт, бэлчээрийн доройтол, хэт халалт, ган, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй орон нутгийн малчдын дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, бэлчээр ба усны менежментийг сайжруулах, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Уулзалтын төгсгөлд талууд олон жилийн турш тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар баяжуулж, цаашид илүү практик, бодит үр дүнд хүргэх зорилгоор хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.