Төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0...-2 градус хүйтэн.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн.

