Гамшгаас хамгаалах хөрөнгөөс завшсан Говь-Алтайн Онцгой байдлын газрын дарга асныг шалгаж дуусав

78

Гамшгаас хамгаалах хөрөнгөөс завшсан Говь-Алтайн Онцгой байдлын газрын дарга асныг шалгаж дуусав

 

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, өдгөө Улсын онцгой комиссын Ажлын албанд ажиллаж буй, хурандаа З.Баттулгын эрх мэдлээ урвуулсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тиймээс түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагын хяналтад хүргүүлээд байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан Гамшгаас хамгаалах сангийн болон төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт холбогдсон аж. Мөн орон нутагт тохиолдсон гамшгийг далимдуулж хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй гэнэ. Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд баруун аймгуудыг дайрсан хүчтэй цасан болон шороон шуурга айдаг. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Бугат сумын 58 айлын гэр нурж, хохирол учирчээ. Тэдгээр айлд Гамшгаас хамгаалах сан, УОК, Засгийн газрын нөөц сан зэргээс олгох ёстой байсан мөнгийг хамаарал бүхий хүмүүстээ өгсөн хэрэгт шалгуулсан юм байна. Түүнтэй хамт орон нутгийн эрх бүхий албан тушаал хашиж байсан хоёр ч хүнийг холбогдуулан шалгасан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Хурандаа З.Баттулгын хувьд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт дадлага хийхээр очсон эмэгтэй оюутны эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгтээ гурван шатны шүүхээс ял шийтгүүлчхээд байгаа нэгэн. Тодруулбал, цар тахлын хөл хорионы үе буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд тухайн үеийн нэршлээр ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчдыг элдвээр хэлж доромжлон, П.Х-ын нүүрэнд цохиж гэмтээсэн хэрэгт 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн юм.

https://www.unuudur.mn/a/271323

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.