БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагчид хэлэлцээ хийжээ

112

sonin.mn

Тавдугаар сарын 30-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мохаммед Бин Заед Аль Нахайн нар хэлэлцээ хийжээ.  Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ: "АНЭУ бол Хятад Улсын стратегийн иж бүрэн түнш болохоор манай улсын дундад дорнодод дипломат бодлогод чухал байр суурь эзэлдэг юм. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор хоёр орны харилцаа хөгжиж, Хятад улс болон Арабын орны шинэ цаг эриний хоёр талт харилцааны үлгэр жишээ болсон юм. 

Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад-Арабын Нэгдсэн Эмират Улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой давхцан тохиож байна. АНЭУ-тай хамтаар хоёр талт харилцааны ерөнхий чиг хандлагыг барьж, стратегийн иж бүрэн түншийн харилцааг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна" гэв

Мохаммед Бин Заед Аль Нахайн хэлэхдээ: "Эрхэм ах аа, Эрхэмсэг Ши Жиньпин дарга аа, би хоёр дахь нутаг Хятад улсдаа дахин айлчилж байна. Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний 10 дугаар бага хуралд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг юм. Энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Хятад улсад баяр хүргэхийн ялдамд хүндэтгэл илэрхийлж байна. Хятад улстай түншийн харилцаагаа хөгжүүлэхийг АНЭУ дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн бөгөөд энэхүү харилцааг дипломат бодлогынхоо тэргүүлэх байранд тавьдаг юм" гэсэн байна.

 

Г.Бямба

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.